Tuesday, September 9, 2008
Хуудасны хоёр талд хэвлэхийн тулд...
Юун түрүүнд та хуудсын хоёр талд хэвлэх автомат тохиргоо хэвлэгчид байгаа эсэхийг шалгаарай. Автомат тохиргоо байгаа бол file меню дахь хэвлэх сонголтуудыг дарж дараа нь Properties сонгон дарна. Гарч ирэх цонхон дээрх " Print on both sides" гэсэн хувилбарыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэ. Ингээд материалаа хэвлэх нь байна.
Эсвэл үнэхээр болохгүй бол монголчилноо гэж хэхэ. Эхлээд сондгой хуудсуудаа хэвлээд дараа нь тэгш хуудсаа хэвлээд л.
Monday, September 8, 2008
Зар сурталчилгааны ашиг тус
Зар сурталчилгааны компанит ажлаа эхлэхээс өмнө та сэтгүүл, сонин, зар мэдээ харж, телевиз үзэж, радио сонсож танд таалагдаж, урам зориг өгч буй зар сурталчилгаануудыг хайх ажил хий. Үүний дараа тэдгээрийн нийтлэг чанарыг судалж, сайн зүйлсийг нь дууриахыг хичээ.
Хэвлэл мэдээллийн янз бүрийн хэрэгсэлд зориулж ямар зар сурталчилгаа зохиож болох талаар мэдэж авъя гэвэл дараах жагсаалтыг үзнэ үү.
*** Хэвлэлийн зар сурталчилгаа (сонин, сэтгүүл)
Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та орон нутгийн сонин, Хүмүүс сэтгүүлийн алинд нь ч зар сурталчилгаагаа тавьсан бай, таны хэвлэлийн зар сурталчилгаа мэргэжлийн өнгө үзэмжтэй байх ёстой.
Танай бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөгчдөөс ялгарах шинж чанар буюу борлуулалтын онцгой саналд уншигчийн анхаарлыг хандуулахын тулд хүчтэй текст, анхаарал татах зураг ашигла.
Таныг мэдээллээ үр дүнтэй хүргэхэд эдгээр зөвлөмж тусална.
Гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг байдаг. Энэ нь уншигчийг улам их зүйл уншихад хүргэдэг зүйл юм. Зар сурталчилгаагаа гаргахдаа цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон "Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой" гэж хэлсэн.
Гарчиг нь санаа дамжуулах буюу уншигчид илүү их зүйл мэдэх сонирхол төрүүлэх ёстой. Хэрэв таны гарчиг асуултын хэлбэртэй бол...ТАНЫ ЦАЛИН БАГА БАЙНА УУ?...хариулт нь дандаа ТИЙМ гэж байх ёстой!!!
Боломжтой бол өнгө хэрэглэ. Өнгөт зар сурталчилгааны хариулах түвшин хар цагаан зар сурталчилгааныхаас нэлээд их байдаг.
Таны зар сурталчилгааны урт нь бүтээгдэхүүн эсвэл мэдээтэй зохицож байх ёстой. Урт зар сурталчилгаа мэдээлэл сайтай харагддаг. Тиймээс техникийн бүтээгдэхүүнд ашигтай байж болно. Богино зар сурталчилгаанд зураг их зай эзэлдэг бөгөөд богинохон мэдээ байдаг; хэрэв та имиж сурталчилж байвал үүнийг хэрэглэ.
Мэдээгээ товч байлга. Уншигч таны зар сурталчилгааг уншихад их цаг зарцуулна гэж бодож болохгүй. Зар сурталчилгаагаа энгийн байлга. Ашиг тусыг тодотгож өг. Борлуулалтын онцгой чанараа цохон тэмдэглэ. Тойруулах юм уу хэт ухаантай байх гээд хэрэггүй. Гол санаагаа гарга. Хошигнолыг хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Уншигч болгон таны хошигнолыг ойлгохгүй.
Төвөгтэй, этгээд үг хэллэг бүү хэрэглэ. Этгээд үг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бодох хэрэгтэй...хэрэв та 100000 хувь гардаг сонинд зар сурталчилгаагаа тавьж байгаа гэж бодвол уншигчдийн 5% нь л таны зар сурталчилгааны үгийг ойлгохгүй бол та чадавхитай 5000 худалдан авагчийг өөрөөсөө холдуулж байна гэсэн үг.
Таны зар сурталчилгаа боломжит худалдан авагчдад чиглэсэн байх ёстой. Тиймээс тэдний тухай бүү март. Зар сурталчилгаандаа "бид"-ийн оронд "та" гэсэн үг хэрэглэ. Та тэдний ямар онцгой хэрэгцээг хангадгаа бод. Үүний зэрэгцээ зар сурталчилгаа бол боломжит худалдан авагчидтайгаа "нэгэн зэрэг" ярих хэрэгсэл гэж бодохыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь уншигчдийг нэг бүрчлэн итгүүлэх ёстой.
Үйл ажиллагаанд уриалан дуудахаа мартаж болохгүй. Зар сурталчилгааг уншиж дуусангуут нь та уншигчаар юу хийлгэмээр байна. Тэднээр бүү таалга...шууд хэл - Илүү их мэдээлэл авахыг хүсвэл захидал бич эсвэл утсаар ярь; Үнэ төлбөргүй шалгуулъя гэвэл хүрч ирэгтүн; Өнөөдөр манайд ир, Хямдрал Бямба гаригт дуусна. Хямдралаа дуусгах үедээ энэ талаар бод.
Хүчтэй зураг хүчтэй мэдэгдэл хийдэг. Тэдний анхаарлыг мэдээндээ тат. Зарим зар сурталчилгааны мэргэжилтнүүд "гуравны нэгийн дүрэм" -ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ дүрмийн дагуу зар сурталчилгааны гуравны нэг нь зургийн элемент, гуравны нэг нь текст, үлдсэн гуравны нэг нь хоосон зай (ямар ч текст, зураг байхгүй) байх ёстой юм.
Зар сурталчилгаандаа хэт их зүйл байлгах нь дэндүү шахуу харагдуулдаг. Ийм зар анхаарал татахгүй. Уншигчид таны мэдээг уншихаас зайлсхийнэ. Бага зүйл оруулахад анхаарал их татах нь олонтаа.
Зар сурталчилгааныхаа харагдах байдлыг нэг хэвийн байлга. Хэрэв та текстээ тогтмол өөрчилдөг бол зар сурталчилгааныхаа харагдах байдлыг бүү өөрчил. Та уншигчид тасралтгүй, тогтвортой байдлыг үзүүлснээр үр нөлөөтэй имижийг бий болгож чадна.
Ямар ч байсан таны зар сурталчилгаа таны өрсөлдөгчдийн зар сурталчилгаатай адилхан харагдаж болохгүй. Та компанийхаа өвөрмөц шинж чанарыг бий болгох хэрэгтэй. Хэрэв таны зар сурталчилгаа танай өрсөлдөгчийнхтэй адилхан харагдвал уншигч та нарын хэнийх нь зар сурталчилгааг уншиж байна бодох бол?
*** Радио
Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та радиогоор зар сурталчилгаа явуулахдаа, сонсох шаардлагатай сонсогчдод ханддаг.
таны зар сурталчилгааг сонсохын тулд сонсогч үйлдэл хийдэг (радио долгионыг идэвхтэй өөрчилдөг). Сонсогчид гол төлөв ганцаараа сууж байдаг тул (голчлон машиндаа), тэдэнтэй ганцаарчилсан ярилцлага хийж байгаа мэт ярь. Тэдэнд шууд хандвал таны мэдээ тэдэнд хүрэх болно.
Радиог амжилттай хэрэглэхэд юу хэрэгтэй байдаг талаар мэдье гэвэл эдгээр зөвлөмжийг ашигла.
Радиогийн сайн зар сурталчилгаа бүтцийн хувьд бусад аливаа төрлийн зар сурталчилгаанаас их ялгагддаггүй. Гарчгаар эхэл - энэ тохиолдолд, сонсогчдод юу хэлэх гэж байгаагаа хэлсэн хүчтэй нээлтийн үг хэрэглэ. Дараа нь тэдэнд хэлэх зүйлээ хэл. Үүний дараа тэдэнд юу хэлснээ хэлж дуусга. Зар сурталчилгаагаа дуусгахдаа үйл ажиллагаанд уриалан дуудах хэрэгтэй - манай бүтээгдхүүнийг худалдаж ав, манай сэтгүүлийг унш, одоо бидэн рүү утасд, г.м.
Радиогоор зар сурталчилгаа явуулахдаа мэдээгээ энгийн, төвлөрсөн байлгах хэрэгтэй. Нэг сэдвийг сонгоод түүнээсээ бүү хазай. Ямар нэгэн зүйлийг чангаар хэлэхэд зүгээр уншихаас илүү удаан байдгийг сана. 30 секундын радио сурталчилгаа дунджаар дөнгөж 70 үг агуулдаг. Энэхүү 30 секундэд компанийхаа нэрийг дор хаяж гурван удаа дурд.
Радиод давталт их чухал. Учир нь сонсогчдыг танай нэр, бүтээгдхүүн, үйлчилгээтэй танил болгохын тулд таны зарыг хэд хэдэн удаа нэвтрүүлдэг. Давтамж нь чимээ шуугианы дундуур таны зарыг хүргэхэд тусална. Радио сурталчилгаагаа долоон хоногийн турш өдөр бүр тогтмол цагт явуулах талаар бодож үз. Долоон хоног зараа зогсоогоод дахиад нэг долоон хоног явуул.
*** Телевиз
Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та телевизийг том компанийн зар сурталчилгааны цайз гэж бодож болох юм. Гэвч кабелийн телевиз хөгжиж, тодорхой бүс нутагт телевизийн нэвтрүүлэг цацах боломжтой болсонтой холбогдуулан, жижиг бизнесүүд ч телевизийн зар сурталчилгааг үр дүнтэй ашиглаж чадахаар болсон. Телевизийг болгоомжтой ашиглах ёстой. Учир нь телевизийг буруу хэрэглэхэд амархан байдаг. Муу зар сурталчилгаа таныг тэнэг харагдуулаад зогсохгүй цаашилбал худалдан авагчдаа алдахад хүргэнэ.
Эдгээр зөвлөмж зар сурталчилгааг зөв хэрэглэхэд тусална.
Телевиз бол дүрсээр үзүүлэх хэрэгсэл. Та өөрийн талаархи мэдээг дүрсээр үзүүлэх хэрэгтэй болдог - зар сурталчилгаа дуугүй байсан ч дүрсээр нь юу хэлэх гээд байгааг нь үзэгч ойлгож чадах ёстой. Тиймээс дүрс таны зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг болно. Телевизийн сурталчилгааны үеэр хэрэглэх үг хамгийн ач холбогдол багатай хэсэг юм.
Телевизийн амжилттай зар сурталчилгаа сэтгэл хөдлөлөөр дамжуулан борлуулж чаддаг. Телевиз үзэгчид зар сурталчилгааг нарийвчлан санах нь ховор байдаг. Харин тухайн зар сурталчилгаа тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг санадаг. Танай зар сурталчилгааг үзсэний дараа тэд өдөөгдсөн байх ёстой.
Гол санаагаа гарга. Та хоёр секунд орчим хугацаанд телевиз үзэгчийн анхаарлыг татах ёстой. Тиймээс эхлэхдээ хүчтэй гарчгийн дүрсээр үзүүлэх хувилбар болох хүчтэй имижийг хэрэглэ. Дараа нь таны зар юуны тухай өгүүлж буйг хэлэхэд нийтдээ таван секунд орчим хугацаа зарцуулна. Хэрэв энэ нь тодорхой биш байвал та үзэгчээ алдана гэсэн үг.
Мэдээллээ энгийн байлга. Ашиг тусаа тодотгож өг. Гэхдээ ашиг тусаа дүрсээр тодотгох ёстойгоо сана. Та ингэхдээ ямар ямар ашиг тус байгааг зүгээр л "хэлснээс" "үзүүлсэн" нь дээр.
Нэрээ дүрсээр хэлж өгөх ёстой. Нэрээ дэлгэцийн дээд талд эмблем, хаяг, утасны дугаарын хамт тавь. Үүнтэй зэрэгцэн диктороор нэр, хаяг, утсаа хоёр дахин чанга дуугаар хэлүүлэх хэрэгтэй.
Үйл ажиллагаанд уриалан дуудахаа бүү март. Үзэгчид юу хийхийг нь хэлж өг - Одоо утасд!!!; Орон нутгийнхаа дилер дээр оч; Үнийг нь харьцуул; Бидэнтэй ирж уулз; г.м.
*** Утасны лавлах
Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та Утасны лавлахаар сурталчлуулах хэрэгтэй юү? Хүмүүс зөвхөн эндээс л таныхтай төстэй бизнесийг хайдаг байдаг бол сурталчилгаа тавих хэрэгтэй. Жишээлбэл, жижиглэн худалдаачид сурталчилгаа тавиулах хэрэгтэй. Зарим үйлчилгээний газар (жишээлбэл сантехник, зүлэг арчлах үйлчилгээ, хүүхдийн живх хүргэх, зочид буудал, дэн буудал г.м.) мөн сурталчилгаагаа тавиулах хэрэгтэй. Гэхдээ хэрэв та бизнесийнхээ дийлэнх хэсгийг тодорхойлох, сүлжээ үүсгэх замаар, эсвэл бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийдэг бол таны бизнесийн утасны үйлчилгээтэй цуг ирэх нэг удаагийн бүртгэлээр л утасны дугаараа оруулж болно.
Хэрэв хүмүүс таны бүтээгдхүүн, үйлчилгээг янз бүрийн хэсгээс хайдаг бол, та утасны дугаараа янз бүрийн хэсэгт тавиулах хэрэгтэй.
Утасны лавлах үздэг хүмүүс мэдээллийг идэвхтэй хайдаг. Ийм учраас Утасны лавлахын зар сурталчилгаа нь дүр төрхөн дээр тулгуурлаагүй, мэдээлэл дээр тулгуурласан байх хэрэгтэй. Өөрийн бизнесийн талаар аль болох их мэдээллийг уншихад амар форматаар оруулах хэрэгтэй.
Таны зар жагсаалтанд бусад өрсөлдөгчдийн зартай цуг орох учраас та онцгойрч харагдах арга олох ёстой. Хэрэв өнгөтэй хэвлэх боломжтой бол, та өнгөтөөр хэвлүүлэх (илүү зардлаар ч гэсэн хамаагүй) талаар бодож болно. Хэрэв танай өрсөлдөгч нар том зар гаргадаг бол тэднийхтэй адилхан буюу тэднийхээс том зар гаргах хэрэгтэй. Эс бөгөөс таны зар хуудсан дундаас олдохгүй болно.
Утасны лавлахын зарлалаа уншигчийн анхаарлыг татах тод үсгээр эхэлбэл зүгээр. Хэрэв та автомашин түрээслэдэг компанитай бол "Энэ хагас бүтэн сайнд машин түрээслэмээр байна уу?" гэх маягийн үгээр эхэлж, хариуд нь тийм гэж болно (эс бөгөөс уншигч Утасны лавлахаас таны зарыг үзэхгүй).
Компанийхаа нэрийг үндсэн текстээс том хэлбэр хэмжээгээр тод үзүүлэх хэрэгтэй. Мөн үйлчлэх хүрээгээ тодорхойл. Машин түрээслэдэг компанийн хувьд, "Дээд зэргийн машин түрээслэх.... Аль ч хотод хүрч үйлчлэх дөт үйлчилгээ."
Бизнесийнхээ тухай товч тодорхойлж бич - таныг өрсөлдөгчдөөс тань ялгаруулах Борлуулалтын онцгой саналаа тодотгож өг. (Дээд зэргийн машин түрээслэх үйлчилгээний хувьд: "Богино хугацаагаар болон хагас бүтэн сайнд машин түрээслэх үйлчилгээгээр манайх дагнадаг" гэх хэрэгтэй). Үүний дараа үйлчилгээнийхээ ашиг тус - санал болгох үндсэн үйлчилгээнүүд болон урамшууллуудаа (сүүлийн үеийн загварын суудлын автомашин, ачааны битүү тэрэг; компанийн хямдрал үзүүлэх; үнэгүй тосож авч, хүргэх; бүх томоохон кредит кардыг хүлээн авах; мөнгө буцаах баталгаа; г.м.) жагсаа. Эдгээр зүйлийг цэг болон богино хэллэг ашиглан ялгаж тэмдэглэвэл хүмүүс таны мэдээллийг богино хугацаанд ойлгож мэдэх болно.
Утасны дугаараа ялгарч харагдахаар тавихаа мартуузай. Утасны дугаараа үндсэн текстээс том хэмжээтэй үсгээр бичвэл зүгээр. Хэрэв өөр өнгөөр бичвэл бүр зүгээр. Уншигчид Утасны лавлахаас үүнийг л хайдгийг сана. Үүний зэрэгцээ хаягаа холбоо барих бусад мэдээллийн хамт үндсэн текстээс тусад нь оруул.
Yahoo messenger дээр хэрхэн давхар id нээх?
Start>Run гэсэн дараалалаар ороод regedit гэж бичин enter дарна.

HKEY_CURRENT_USER/Software/Yahoo/Pager/Test байрлал дээр доорх зүйл гарч ирнэ.

Баруун хэсэг дээр шинэ буюу new сонголтоос DWORD value сонголтыг дарна. Шинээр үүсэх цонхон дээр Plural нэрийг өгч value сонголт дээр 1 гэсэн тоог бичиж өгөөрэй.

Ингээд тохируулгын хэсгийг хааж тохируулга хийсэн учраас компьютераа дахин унтрааж асаагаарай.
Ингээд л та хүссэн ID-гаараа msn -холбогдох боломжтой боллоо. Магадгүй нэг хаяг тань ажлын зориулалттай нөгөө хаяг тань гэр бүл найз нөхдийн харилцаанд гэх мэтчилэн та өөрөө зохицуулалтыг хийж болно.
Хэрэв энэ давхар msn тохируулгыг унтраахыг хүсвэл дээрх үйлдлийг давтан хийн value сонголтыг 1-с 0 болгон өөрчлөхөд хангалттай.

Энэхүү тохируулгыг хийсний дараа messenger-ээ нээнэ. Эхний хаягаа хийж оруулан дахин messenger програм дээр дарахад дахин нэг шинэ хаяг sign in хийх бололцоотойгоор гарч ирэх юм.
Стратегийн тухай
Хагас цагийн туршилтын бичлэг дээр vндэслэж гэр бvлийн телевизийн жаран таван цагийн нэвтрvvлгийн гэрээг авахыг оролдсон нэгэн найруулагчийг би мэднэ. Тэрбээр бичлэгээ хагас сайн єдрvvдэд телевизийн сvлжээний захирлын гэрт агуу том зурагтаар нь эхнэр, хоёр хvvхдийг нь байхад vзvvлж хамтдаа суун эрдэнэ шиш иддэг байлаа. "Энэ надад таалагдахгvй байна. Миний эрдэнэ шишийг буцааж єгєєд миний гэрээс зайл" гэж захирал хэлэх байсан гэж vv?
Манай vйлчлvvлэгч нарт туслах хамгийн vр ашигтай vйлчилгээний мєн чанар нь гэрээ хэлцэл байгуулах газраа сонгох явдал билээ. Жишээ нь, Time Magazine-д зориулж бид бvр цанын аяллыг зохион байгуулж, Newsweek-т жил нэг гольфын баяр хийж дээд албан тушаалтнууд болон тэдний гол зар сурталчилгаа захиалагчдын зав чєлєєтэй цагийг єнгєрvvлдэг билээ.
Хvрээлэн буй нєхцєл байдлыг ямагт хамгийн ашигтайгаар нь сонгон авна. Хэрвээ та цана болон гольфын хорхойтой нэгэн бол ажил хэргээ албан єрєє эсвэл Сан-Вэллигийн цанын бааз, эсвэл Хааны эртний гольфын клуб болох Сент-Эндрюсын алинд нь явуулахыг илvvд vзэх вэ? /Дашрамд хэлэхэд ийм арга хэмжээнvvдэд эдгээр сэтгvvлvvдэд хамгийн оргилд хvрэх шууд зам нь болж єгдєг./
Албан бус нєхцєл байдалд санаандгvй уулзах vед л сайхан боломж гардаг. Та хэзээ нэгэн цагт ажил хэргийнхээ тvнштэй наран шарлагын газар эсвэл теннисний клубт тааралдаж байсан уу? Ийм тохиолдолд хоёр тал "ажил хэргийн талаарх ярианаас" эгээ л тахал шиг айдагтай холбоотойгоор бага зэргийн эвгvй байдал vvсдэг. Тэр тусмаа энэ сэдвийг сєх. Энэ нь эвгvй байдлыг vгvй болгохоос гадна магадгvй ямар нэг дэвшилд хvргэж, vр дvнг нь албан єрєєндєє эргэн очиж байж хэлэлцэх боломж гаргаж болно.
Худалдааны урьдчилсан нєхцєл
Олон жилийн туршид бид Форд концерн болон тvvний охин компани Линкольн Меркурийд манай пvvсийн оролцсон янз бvрийн тєсєл худалдахыг оролдож билээ. Шуудхан хэ¬лэхэд би тэр vеийн Линкольн Меркурийн еренхий захирал Бен Бидуэллийг vй олон саналаар булж байв. Нэгэн удаа миний таамагласнаар тэрбээр цєхрєнгєє барж надруу утасдаад "Марк, чи Форд Моторс компанид ямар нэгэн зуйлийг яаж худалдах вэ гэдэг талаар огтхон ч ойлголт vгvй юм. Гэхдээ би наашаа хоёр хvнээ явуулаад vvнд юу хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлах боломж олговол бид хоёулаа ирээдvйд маш их цаг хугацааг хэмнэх юм биш vv" гэж хэлэв.
Би болон манай хоёр менежер Мичиган мужийн Дирборныг зорилоо. Тэнд хэдхэн цагийн дотор Фордын юу хайгаад байгаа талаар, vзvvлэн таниулах ажиллагааг хэрхэн явуулах, энэ асуудлаар чухам хэнд хандах ёстой талаар бvрэн зааварчилгааг авав. Энэхvv уулзалт
нь биднийг World Invitational Tennis Classic тэмцээнийг буй болгоход хургэж тvvнийг дараагийн хэдэн жилийн турш Форд компани урам зоригтойгоор ивээн тэтгэж, ABC сvлжээ нэвтрvvлсэн билээ.
Гэхдээ хамгийн гол нь амжилттай худалдаан бvрийн хоёр урьдчилсан нєхцєл гэж байдгийг би ойлгосон юм.
Нэгдvгээрт, юу худалдан авахыг хvсч байгааг нь тодруул. Хэрвээ та мэдэхгvй бол асуугаад vйлчлvvлэгчид єєрєє хэлэх боломж олго. Компанийнхаа асуудлыг тодорхойлж, дараа нь "хамтын хvчээрээ" хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хvмvvст vзvvл. Хvмvvст хvссэн зvйлийг нь худалдах нь та єєрийнхєє борлуулахыг хvссэн зvйлээ худалдан аваач хэмээн ятгахаас хамаагvй хялбар билээ.
Хоёрдугаарт, хэн чухам худалдан авалт хийдгийг тодруул. Компани болгонд єєрийн гэсэн систем, журам, шийдвэр гаргах тогтсон хэв маяг байдаг. Зориг мэдэн явж болохгvй.
ХЭД ХЭДЭН ТАТГАЛЗСАН ХАРИУ ХVЛЭЭЖ АВ
Хvмvvст vе vе "vгvй" гэж хэлэх шаардлага гарч ирдэг. Тиймээс тэдэнд ийм боломж олго. Хэрвээ та бvхэл бvтэн бvлэг бараа худалдаж байгаа бол тvvндээ хэд хэдэн найдваргvй эд зvйлс хийчих. Та хэрэг дээрээ юу худалдахыг хvсч байгаа зvйлдээ орохын ємнє хэд хэдэн "vгvй" гэсэн хариулт цуглуулаад ав.
Хэрвээ та зєвхєн нэг бараа борлуулж буй бол ямар нэг ач холбогдол багатай таамаглал хийж худалдан авагчид таны буруу гэж хэлэх боломж олго. Хvмvvс танаас ухаантай гэдгээ мэдрэхийг ихэд хvсдэг. Хэд хэдэн ухаалаг байрлуулсан "vгvй", "тийм" гэсэн ха¬риулт авах таатай нєхцєлийг бvрдvvлдэг.
БОРЛУУЛАЛТЫН VЕД ХАМГААЛАЛТЫН БАЙР СУУРИНААС ХАНД
Hertz ба Avis, Coca болон Pepsi нь бусдын амьсгалыг ар дагзан дээрээ мэдэрч, єрсєлдєгчдєє vгvй хийхийн тєлєє бvгдийг хийхэд бэлэн цорын ганц компаниуд биш. Ийм мэдрэмж бvх компанийн 99,999 хувьд байдаг гэж би хэлмээр байна.
Тиймээс ирээдvйн vйлчлvvлэгч нар тань хэнийг илvvтэйгээр vзэн яддаг вэ гэдгийг тодруулахыг хичээ. Энэ нь тэднийг тантай гэрээ хэлцэл байгуулахад, ялангуяа тэд хvлээх байр суурь эзэлж байгаа бєгєєд талуудын алинд нь ч нийлэхэд бэлэн байгаа бол тvлхэц болоход тусалдаг.
ХУДАЛДАХ БИШ VЗVVЛЭН ТАНИУЛ
Заримдаа худалдааны шилдэг арга бол чадалтай худалдан авагчид бараагаа зvгээр л vзvvлэх явдал. Ингэхдээ тухайн бараа нь єєрийнхєє талаар бусдад илтгэх боломж олго. Худалдан авагч боломжийг ашиглаж тvvний тєсєєлєн бсдох чадвар хєдєлж чухам тэр юу хvсээд байгаагаа танд єєрийнхєє vгээр ярьж, ярих явцдаа єєртєє ятган итгvvлж байдаг.
Энэхvv арга нь бидний хувьд Нобелийн шагнал гардуулах ёслол, Уимблдоны тэмцээн зэрэг ач холбогдол єндєртэй vйл явдлуудыг телевизээр нэвтрvvлэх эрхэнд зар сурталчилгааны ачааллыг худалдах явцад онцгой vр дvнтэй байсан би¬лээ. Эдгээр vйл явдлуудын ёс заншил хийгээд нэр хvндтэй байдлыг Шведийн хаан, хатан зочлох, эсвэл Английн клубт зочлох урилга авдаг худалдан авагчдад зvгээр л нэг vзvvлэх нь худалдагчаас шаардах цорын ганц зvйл билээ. Эдгээр хvмvvс хvрээлэн буй уур амьсгалыг мэдэрч, тvvнд шумбан тэр мєчєєс эхлээд л эдгээр vйл явдлын нэгээхэн хэсэг байх эрмэлзэл тэдэнд буй болдог. Тэд манай бvтээгдэхvvнийг эргvvлэх єєрийн гэсэн арга хэмжээнvvдийг боловсруулж эхлэх бєгєєд бидний саналыг борлуулахын тулд хамаг хvчээ дайчилдаг.
Sunday, August 3, 2008
Хуримын бэлзэг

Вильгельм Конрад Рентген Бертийн эхнэр хуримынхаа бөгжний ачаар түүхэнд нэрээ үлдээжээ. Түүний гаран дахь энэ бөгж дэлхийн анхны рентген зураг авалт дээр харагддаг. Энэхүү зургийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд их сургуулийн физик эмчилгээний нийгммйн даргад хүлээлгэн өгсөн Рентгений “Туяаны шинэ төрлийн тухай өгүүлэлд хавсаргасан байдаг.
Их Британид эмч, сувилагчдад хуримын бөгж зүүхийг хориглодог. Бөгжний дотор орчны халдвар огт арилдаггүй. Зарим үед үүнийг тайлахад маш төвөгтэй байдаг билээ.Дэлхий дээрх хамгийн бяцхан хуримын бөгжийг 1544 онд Мария Стюартад зориулж хийсэн бөгөөд энэ бөгжийг түүнд хоёр настай байхад нь бэлэглэжээ.
Саяхан Их Британид биоинженерийн технологийн тусламжтайгар хүний ясаар хийсэн хуримын бөгж бүтээжээ. Ийм бөгж зүүхийг хүссэн хосуудаас ясны эсийн үлгэр авдаг. Дараа нь энэ эсийг бөгж хэлбэртэй тусгай “тавцанд” ургуулдаг байна.
Хуримын бөгж нь артрит буюу үе үрэвсэх, артроз өвчнөөс сэргийлдэг чаддаг гэнэ. Хэрвээ гэрлэсэн хосууд хуримын алтан бөгж байнга зүүдэг бол ядам хурууны артрит хэзээ ч тусдаггүй байна.
Эмэгтэй хүн танихгүй эрийг шинжихийн тулд 45 секунд ажиглахад л хангалттай гэж сэтгэлзүйчид тооцоолжээ. Эхний 10 секундэд тэд бие хаанд нь анхаарал хандуулж, найман секундэд нүдийг нь дүгнэж, допоон секунд үсийг нь харж, 10 секунд уруул, эрүүг нь ажиглаж, таван секунд мөрийг нь шинждэг гэнэ. Харин хамгийн сүүлийн таван секундэд тэд зүүж яваа хуримын бөгжийг нь ажигладаг байна.
Оросын нэрт зохиолч Маяковскийн хуримын бөгж хамгийн өвөрмөцөд тооцогддог. Тэр дурлалт бүсгүй Лилия Юрьевна Брикийнхээ (Л.Ю.Б) санаачлагаар өөртөө бөгж захиалан хийлгэсэн гэнэ. Хэрвээ энэ бөгжийг эргүүлэн харвал “люблю” буюу “хайртай” гэсэн үгийг уншиж болдог аж. Тэрээр энэ бөгжөө шидтэй гэж үзэн удаан хугацааны туршид тайлалгүй зүүсэн юм. Дашрамд хэлэхэд Лилия Брик Маяковскийгоос хойш хагас зуун жил шахам амьдарчээ. Америкийн ихэнх мужид дампуурсан бизнесменүүд хуулийн дагуу бүхий л үнэт зүйлээ зарж, өрөө төлөх ёстой гэсэн хууль байдаг. Гэхдээ ганц л зүйл үлдээдэг нь хуримын бөгж гэнэ. ***Хэрвээ эрчүүд минь эхнэр авах гэж байгаа бол эхнэртээ сүйн бөгжийг хамгийн дурсгалтайгаар бүүр болохгүй бол кинон дээр гардаг шиг гоёор зүүлгэж өгөөрэй. Ямарч бүсгүйн сэтгэл хөдөлнө. Хэрвээ хатуу сэтгэлтэй хүн биш л бол...***
Friday, May 2, 2008
Бенчмаркинг
“Бенчмаркингийн үндсэн утга нь хамгийн сайн тэргүүний байгууллагыг эрж олох, түүнтэй өрсөлдөхийн тулд арга барилаас нь суралцахад оршино”
Майкл Хаммер, Жеймс Чэмпи
“... Бенчмаркинг гэдэг нь төгс гүйцэтгэлд хүрэх үйлдвэрлэлийн тэргүүний практикийн эрэл, хайгуул юм”
Роберт Кэмп
Бенчмаркингийн үе шатууд
•Төлөвлөлт
•Шинжилгээ
“Бенчмаркинг гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээ, практикийг ширүүн өрсөлдөгчийнхтэй буюу тухайн салбарт тэргүүлэгч компаниудын амжилтын түвшинтэй байнга харьцуулан дүгнэх процесс юм”
Дейвид Кернс
Бенчмаркингийн үе шатууд
Ре-инженеринг
Ре-инженеринг нь үйлдвэрийн газруудад өргөн нэвтэрч буй шинэ, өвөрмөц хандлага бөгөөд сэтгэхүйн өөрчлөлт хийх иргэдийн сэтгэл ханамжинд үндэслэсэн удирдлагын философи, хүн бүрт санаачлага гаргах бололцоо олгох, алсыг харах чадвартай болгох, мэдээллийн технологийн ашиглалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг иж бүрэн авч үздэг. Ре-инженеринг нь дараахи 5 үе шатаас бүрдэнэ.
Monday, April 7, 2008
“Google бол интернетийг харах цонх мөн”..
Тун энгийн амархан зааваруудаас эхлээд “google-secret” хэмээн нэрлэгдсэн ганц хоёр аргын талаар товч танилцуулах болно.
15000..35000 kg гэж хайвал 20000 kg, 31000 kg гэх мэт илэрцүүд илэрнэ.
За одоо заавар биш аргуудруугаа орцгооё:
"parent directory " starcraft -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums
ингэж хайвал starcraft гэсэн файл байрласан эсвэл starcraft гэсэн ftp фолдер доторх илэрцүүдийг гаргаж ирнэ. Зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм. ftp хуудсыг энгийнээр илэрхийлбэл танд хэрэгтэй файлууд шууд татаж авах байдлаар жагсаагдсан байна гэсэн үг юм. Мөн дуртай дуугаа хайхыг хүсвэл:
"parent directory " dj tiesto -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums гэж хайж болно шүүдээ. Dj tiesto гэдэг үгийн оронд дуртай хамтлаг, дуучныхаа нэрийг бичиж болно. Эсвэл дууныхаа нэрийг бичсэн ч болно: Dj tiesto - Ayla.mp3
Ингэж хайвал camerton-ын дуунууд байрласан хавтасруу орж болох нь байна шүү дээ.
Миний энд дурдсан аргууд болоод зааврууд маш цөөхөн нь гэж ойлгож болно. Хэрэв та google-ийг сайн ашиглаж чадвал өөрийн хүссэн дуу, програм, файлуудаа үнэгүй татан авч, хүссэн мэдээллээ олж авч чадна.
“Microsoft-ийн ноёрхолд аюул занал учруулж чадах хамийн сайн зүйл бол google ба opensource хоёр юм. Ялангуюа тэд хамтдаа байхдаа” гэж Matt Asay хэлжээ..
Sunday, April 6, 2008
SWOT шинжилгээ
W Weaknesses - сул тал Дотоод хүчин зүйлс
O Opportunities - боломж
T Threats - аюул занал Гадаад хүчин зүйлс
5С-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ?
Сеири гэдэг нь хэрэгцээгvй бvхнийг зайлуулух гэсэн vг.
Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар ажиглан хар. Ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж тань. Илүү бүхнийг зайлуул. Ажилд хэрэг болохгүй юм бүхнийг ойр орчиндоо бүү байлга .
Алхам-2. Та бүхэн хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга. Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол ер нь хэрэггүй гэсэн үг. Хэрэгтэй хэрэггүйг энэ удаа шийдэж бас чадаагүй бол хугацаагаа сунгаж болох юм.
Тайлбар:
1/ энэ шатанд шургуулга, сав, хайрцаг бүрт байгаа , бүхнийг үзэх хэрэгтэй.
2/ хэрэггүй бүхнийг үгүй хийхдээ
а/ компаниас гаргаж бусдад зарах
б/ бусад хэлтэс, тасагт шилжүүлэх
в/ хаях
г/ компанийн эд хөрөнгийг үгүй хийхдээ мэдэх хүнд нь мэдэгдвэл зохино.
д/ илүү эд зүйлсийг үгүй хийхдээ холбогдох хүмүүст нь бас мэдэгдэх нь зүйтэй.
е/ ажлын байранд хэрэгцээгүй зүйлийг олж илрүүлэхийн тулд бүх нүх сүвийг шалга.
Харин ямар нэг хэрэгцээтэи зүйл олж илрүүлвээс тэр танд их урам оруулна.
Шицуке гэж юу вэ?
Шицуке-г англиар орчуулсныг монгол болговол"еөрийн сахилга бат" гэсэн үг юм, Ханз үегээр Шицуке-г Щ- гэж бичнэ . Эхний ханз Щ( нь бие буюу өөрөе гэсэн үг.Дараагийн ханз нь цэвэр, аятайхан буюу сайхан гэсэн үг. Энэ хоёрыг нийлүүлээд {бие өөрөө) + {цзвзр аятайхан сайхан) гэсэн шинэ үг болжээ. Эндээс Шицуке нь "өөрөө єөрийгөө аятайхан болго", "юмыг өөрөө илүү хий" гэсэн утгатай үг болно.
Компанийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлага, үйл ажилтай болвол компани их бүтээмжтэй байж чадна. 5С нь зөвхөн цэвэр цэмцгэр байхын нэр төдий бус, харин хувь хүмүүсийн сайн сайхан чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.
