Showing posts with label Дууны үг. Show all posts
Showing posts with label Дууны үг. Show all posts

Friday, July 25, 2008

"Хайрын охин" Номин

Учирлын жаргалыг дарстай нь сөгнөж
Уймраа өдрүүдийг би хайраараа чимсэн
Гал халуун зүрхнийхээ ганцхан хүслээр
Гараас минь атгаж энгэрт минь уусах
Ариухан хайрынхаа ганцхан эзэнд
Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх
Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би
Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие
Хайр хүрээгүй ягаахан дэлбээ
Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/
Зүүдээ манаагүй цагаахан шөнө
Зүсээ гоёогүй эгэлхэн төрх
Бурхнаас ч нуухгүй омголон зан
Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/
Нулимсаа асгаад бороо болохгүй
Нууцхан хайрлаад би бусдыг зорихгүй
Энгэрээ нээгээд бороог тосохгүй
Эмзэглэлээ гээд чамаасаа урвахгүй
Ариухан хайрынхаа ганцхан эзэнд
Алгаа дэлгэх бардам сэтгэлд минь
Халуухан хайранд зүүдлэн хөвөх
Хан тэнгэрийн эмзэгхэн шувуу би
Хүслээ нээгээгүй энхрийхэн зүрх
Хүнийх болоогүй эмзэгхэн бие
Хайр хүрээгүй ягаахан дэлбээ
Гайхаад яах вэ би хайрын охин /би хайрын охин/
Зүүдээ манаагүй цагаахан шөнө
Зүсээ гоёогүй эгэлхэн төрх
Бурхнаас ч нуухгүй омголон зан
Бусдаас чи амсахгүй хайрын дарс /би хайрын дарс/

Thursday, July 17, 2008

Анд нөхдийн дуу

Бүх найзууддаа зориулаад өөрийн дуртай дууны үгээ бичлээ.
Бараа бараандаа хөгжиж
Бадаг шүлэг шиг эвлэрсэн
Үг үгэндээ дулаацаж
Үгүйлэхийн хайраар ижилдсэн
Бүтэн үерхэлээр дэлгэрч
Биесээн харахаар хөөрдөг
Урамын цагаан чимээгээр
Учирлын баяраа асаасан
Алган дээр цацсан инээдээ
Тэнцүү хуваасан найзууд минь
Гар гартаа барьсан
Омголон дарсаа өргөцгөөе
Гал шиг ассан насандаа
Эмээлийн ганзаг шиг дэрвэцгээе
Инээд инээд нь дэлгэрч
Ихэр наран шиг бадарсан
Бие биенээ хөгөлсөн
Байхгүй өдөр нь үгүйлсэн
Залуу насаараа хөтлөлцөж
Жаргалын үлгэрээ зохиодог
Андын халуун овгоороо
Хангал булигах шиг хөөрцгөлсөн
Уулзах бүрдээ догдолж
Усны бидэр шиг шуугисан
Итгэл сэтгэлдээ бүлээссэн
Ижил тэнгэр доор догдолсон
Дүүрэн үерхэлээр цалгиж
Дууны дахилт шиг давтагддаг
Жаргал зовлон хоёрыгоо
Хамтдаа хуваалцсан найзууд минь
Гар гартаа барьсан
Омголон дарсаа өргөцгөөе
Гал шиг ассан насандаа
Эмээлийн ганзаг шиг дэрвэцгээе