Showing posts with label Энгийн. Show all posts
Showing posts with label Энгийн. Show all posts

Wednesday, August 6, 2008

Эр хүн /цуврал3/

Хайртай мөртлөө хэлэхээс санаа зовдог
Хүсдэг мөртлөө хүрч чаддаггүй
Сайн мөртлөө хараад л өнгөрдөг
Сайхныг нь мэддэг мөртлөө бодоод л явдаг... Ийм залуучууд зөндөө байдагтай санал нийлэх хүн байгаа байх гэж бодлоо. Зарим хүмүүс үнэхээр хайртай болохоор зориглоод хэлэх гэхээр хэлж чадахгүй аман дээр гараад л больчдог, таалагддаг ч тэрийгээ хэлэхээс санаа зовдог учир нь тэр намайг тоохгүй байх, үерхмээр байна гэдгээ хэлэхийг хүссэн ч өөр найз залуутай байх гэж боддог. Энэ зүгээр л таны бодол яагаад зориглоод хэлчиж чаддаггүй байна даа эрчүүд минь. Та нар л зориглохгүй бол эмэгтэй хүн эхлэхгүй. Зарим эрэгтэй хүн өөрийгөө их голдог. Энэ эмэгтэй дэндүү сайхан юм тиймээс намайг ч тоохгүй байх дөө гээд л больдог. Харин эмэгтэй хүн тэр тал дээр арай илүү бардам байдаг юм шиг санагддаг. Эрчүүд за энэ биш ч өөр сайхан нь вагон вагоноороо л байна гэж боддог. Гэтэл эмэгтэй хүн өөрт нь таалагдсан, хайртай хүнээ хэзээд хайрласаар байж чаддаг. Гэхдээ энэ миний л бодол өөр бодолтой эрчүүүд бас эмэгтэйчүүд зөндөө л байгаа. Гол нь эмэгтэйчүүд бүгд тийм өнгө мөнгө харсан, бас бардам сэтгэл ичимтгий зангаа хаячхаагүй байнаа...

Sunday, July 27, 2008

Цаг цагаараа байдаггүй цахилдрага хөхөөрөө байдаггүй

Юм гэдэг сонин юм аа. Нийгэм хөгжихийн хирээр сайн муу олон зүйл бий болж хүмүүсийн сэтгэхүй ч тэрийгээ дагаад өөрчлөгддөг. Гэхдээ өөрчилж болмооргүй тэр хэвээр нь байлгахаар зүйлүүд уг нь байх юм аа. Өчигдөр хамаатны дүү ирж хонолоо л доо, жоохон хүүхэд болохоор хүүхэлдэйн кино үзээд л сууж байлаа. Хажуу өрөөнөөс сонссон чинь янхан хүүхэн, хөөе залуусаа come on гэх дуу гарахаар нь өө за Чимка гуай том хүний кино үзээд айн маам паапад чинь хэлнээ гээд орилоод орж ирсэн чинь хүүхэлдэйн кино байхын тэгээд юу? гээд үзсэн чинь хүүхэлдэйн кино л болохоос яг насанд хүрэгчдийн кино шиг үйл явдал гарч байна. Янз бүрийн хараал хэлээд, үнсэлдээд шалдан оонз!!! гарч ч байх шиг. Заа тэр гадаадынхан тийм ёс суртахуунгүй юм хийдэг л юм байгаа биз манайхан бас тэрийг нь орчуулж гаргадаг нь ч юу вэ дээ?Хаа байнаа тэр садар самуунтай тэмцэх энээ тэр нь ... Миний багад лав Ну погади, ер нь оросын хүүхэлдэйн киногоор л хүмүүжсэн, юун тэр том хүний кино энэ тэрийг мэдэхгүй л өссөн дөө. Одоо ч тэгээд өөр болж дээ. Би уг нь хүүхэлдэйн кино ер нь кинонд дуртай л даа гэхдээ хүүхдийн кино бол хүүхдэд сургамжтай, хөгжилтэй, өнгөлөг за тэгээд мэргэжлийнхэнд өөр олон шалгуур байдаг байж таарна харин миний хувьд бол хүүхдэд зориулсан тэдэнд хэрэгтэй тийм л кино байгаасай гэж боддог.
Ер нь манайхан гадаад гадаад л гээд байдаг тэндээс хэрэгтэй соёлыг нь дагаж дуурайж болдоггүй юм байх даа дандаа болох бүтэхгүй юмыг нь дуурайгаад, одоо тэгээд хар багаасаа тийм хүүхэлдэйн кино үзэж хүмүүжиж байгаа хүүхдүүд яана даа бүү мэд...

Thursday, July 17, 2008

Андуушкаа

Найзуудыгаа санаж байнаа./зөндөө бүүр зөндөө/Нутаг буцах нь буцаад, нөхөртэй болох нь болоод тэгээд л... Оюутан насны минь дотны найзууд гээд 4хүн/Зулаа, Жагаа, Өөнөө, Үүрээ/ бий дээ "Бид хэд ангидаа нийлдэг 5 нь , инээлдээд л уйлалдаад л 5 гардаад л, цайны газраас салдаггүй хэдэн нөхөд байлаа даа гэж", 10жилийн найзууд бас /Аарий, Бооё, Булгаа, Шүрээ/ бид нар бас дандаа л инээлдэж явдаг байсан бүр багш инээлээ гэж загнадаг байсын, бас банди нар бүгдэдтэй нь л гоё олон дурсамжтай... Би найзуудыгаа санадаг шиг миний найзууд бас намайг санаж байгаа байхаа. Нэг л мэдэхэд төгсөөд амьдрал дээр гарлаа. Энэ үеүд шиг маань гоё үе дахин олдохгүй байхаа. Үе тэнгийн олон найууд гэж байхгүй хаа нэгтэй ажилд ордог тэнд нь хөгшин залуу янз бүрийн, өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй учирна байхдаа. Гэхдээ сэтгэл байвал найзууд маань уулзалдаад жаргал зовлонгоо хуваалцаад суух л байх.

Wednesday, July 2, 2008

,,, мууг дагавал могойн хорлол

Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдгийг энэ үймээн самуун харуулж байна. Энэ үймээнийг хэн анх санаачилж, зохион байгууллаа одоо тэдгээр нөхөд хаана байнаа гэдэг бас сонин. Хөөрхий захын хорооллын архинд дуртай эсвэл учираа мэдэхгүй тэнд очиж хулгай зэлгий хийх гэсэн хүмүүс л тэрүүгээр байна. Одоо тэр нөхдүүд /яахав зайлуул арихнд дуртай/хүмүүс гэмт хэрэгт холбогдоод шоронд явахад тэр зохион байгуулсан, уриалсан нөхдүүд тэднийг аварч чадна гэж үү. Үгүй л байхгүй юу одоо тэднийг хар л даа УИХ даа ч очихоос айж хаа нэгтээ бүгэж суугаа байхдаа.
Монголчуудыг бас ядуугаар нь хөөргөж байна л даа. Хөөрхий зайлуул тэд чинь амьдралдаа виски гэдэг зүйлийг ууж ч үзээгүй хүмүүс ууж үзээд тэрэндээ согтоод,,, Одоо яаая гэхэв хэнийг дагаад юунд хүрээд шоронгийн хаалга татваа гэдгээ тэд дараа нь ухаарах болтугай.
Дэндүү тэнэг ухамсрын доройтолд орсон хүмүүс тэнд их байна даа.

Tuesday, June 24, 2008

Эр хүн / цуврал 2/

Эр хүн гэдэг хэлсэндээ... Сайхан эр хүн гэж хэлсэндээ хүрдэг, хэлсэн шигээ хийдэг л байх ёстой. Амьдрал дээр эмэгтэй хүн хэтэрхий их зовлон амсах юм аа. Хүн болгон эхээс төрдөг үүнийг мэдсээр байж эмэгтэй хүнийг гомдоох муу сэтгэлтэй эрчүүд олон болжээ. Гэхдээ олон дотор мэдээж сайн хүн байлгүй яахав.
Ямар ч хүн байлаа гэхэд ичих булчирхайтай байх хэрэгтэй. Урдах хоолондоо цадахгүй хүний хоол руу сарвайгаад...
Эр хүн эр хүндээ хайртай л гэдэг нэгэндээ ядаж зөв зөвлөгөө өгчих тийм сэтгэлийн тэнхээтэй бай л даа. Хажуудаа эхнэрээ хөтөлж явж байгаа хэрнээ цаагуур нь өнгөрөх сайхан хүүхнийг хардаг нь эр хүний зан, харин эмэгтэй хүн хажууд нь ямар ч сайхан залуу байлаа гээд эр нөхрөө л харж явдаг энэ бол эмэгтэй хүний зан. Эр эм хоёр чинь байгалиасаа л ингэж заяагдсан байдаг хойно. Гэхдээ л эмэгтэй хүнийг хайрлаж чадвал та тэр эмэгтэйн хүндлэлийг хүлээх болно.

Өөрөө өөрийнхөөрөө л бай

Өөрөө өөрийнхөөрөө л бай энэ үгийг зүгээр нэг хэлээгүй, хэн нэгэнд зориулж хэлээгүй. Хэн нэгнийг дагах биш өөрийнхөөрөө л байгаасай гэж бодоод. Хэн нэгэн сайхан хувцасласан байлаа гээд чамд тохирох нь ч бий тохирохгүй нь ч бий. Өөрт таарсан цэвэрхэн хувцсаа л өмөсөхөд гоё ш дээ. Хэн нэгэн хөөрхөн инээлээ гээд тэр хүний инээдийг битгий дуурай чи ч гэсэн өөрийн гэсэн өөрийгөө чимэх гоё инээдтэй л байгаа. Хэн нэгэн тамхи татаад сайхан харагдлаа гээд түүнийг дуурайж өөрийгөө битгий хордуул. Бааранд тамхи баагуулж, архи шимэн суугаа бүсгүй хүн түүнийг ашиглах гэсэн эрсийн нүдэнд л хөөрхөн харагдахаас өөр хэний ч нүдэнд сайхан харагдахгүй. Хүнээс авахыг нь авч хаяхыг нь хаяж сурах хэрэгтэй гэж... Шүүлтүүр тавиад сайныг нь үлдээгээд саарыг нь доош нь урсгах хэрэгтэй. Нээх мэргэн хүн шиг энэ Үүрээ чинь юу болоод сургамжлаад байнаа гэж хэн нэгэн бодож магадгүй. Үүрээ нь зүгээр л өөрийнхөө дотрыг нээсэн гэх үү дээ.

Sunday, June 22, 2008

Сонгууль

Тэгээд л Чилүгэн боддын: Энэ сонгууль чинь ямар сонин сонгууль вэ? Дуртай нь ороод. 800 хүний нэрс цуглуулаад л мөнгө нь байвал би ч орж болох нээ. Гэхдээ нөгөө шоу болдог байсан харин больсон байна. Өмнөх сонгуулиар чинь сав л хийвэл шүу болоод үнэгүй юманд нугасгүй нөхдүүд тэрэнд нь яваад л хөгтэй байж дээ. Цаг цагаараа байдаггүй ээ гэж.

Тэгээд л Чилүгэн боддын: Энэ сонгууль чинь ямар сонин сонгууль вэ? Хэдэн хүний нэрийг дугуйлах юм бэ? Тухайн сонгуулийн тойрогт хэдэн нэр дэвшигчдийг дугуйлж болно гэсэн тэр тооноос нь хэтрүүлж болохгүй, тэгсэн тохиолдолд таны хуудас хүчингүй гэнэ дээ. Харин тэр тооноос нь бага хүнийг дугуйлж болно.

Тэгээд л Чилүгэн боддын: Энэ сонгууль чинь ямар сонин сонгууль вэ? Алийг нь сонгох вэ? л болчоод байна. Гол нь мөрийн хөтөлбөр, бас хувь хүнийг нь харах хэрэгтэй. Худлаа хоосон амлагч, ёс суртахуунгүй бизнесмен нөхдүүд хэрэггүй ээ Чилүгээн хэхэ.

Thursday, June 5, 2008

Эр хүн / цуврал 1/

Сайхан эр хүн гэж байнаа. Гэхдээ сайхан эр хүнийг сайхан бүсгүй хүн чимдэг. Эмэгтэй хүн бол бурханы сайхан бүтээл нь харин эрэгтэй хүн бол туухай бүтээл нь гэхдээ сайн муу хосолж байж арга билэг болно. Тиймээс эр хүнгүй бол бүсгүй хүн оршихгүй, бүсгүй хүнгүй бол эр хүн оршихгүй. Энэ удаа үеийн залуусыг бичий гэж бодлоо.
Уулын мод урттай богинотой гэдэг шиг эр хүн бас олон байна. Сүүлийн үеийн залуучууд гомдохдоо амархан, уурлахдаа хурдан болжээ. Асуудалд нухацтай, тайван тогтуун хандах нь ховор ч юм уу. Юу юугүй уурлаад эвгүй хараалын үг урсгах залууг та лав харсан нь лавтай. Үг даахгүй үнэн хэлсэнд уурлаж байнга магтуулахыг хүснэ.
Гэтэл бас асуудалд тайван хандах нь байна гээч. Машиных нь араас өөр нэг машин ороод ирэхэд машиных нь дугаарыг аваад л тэр асуудлыг зохицуулах ёстой газар нь хэлэх тийм хүн бас байнаа. Харин зай байхгүй газар зогсчоод гарахдаа хаалгыг нь шүргэхэд /жоохон аавынхаа машиныг унасан байрын банди /уурлаад өнөөх үгээ хэлээд зогсох нэгэн ч бас байна.
Хайртай хайртай гэж гүйчээд хайрыг нь даадгүй залуу бас байнаа. Хүн гэдэг сонин шүү наашаа гэхээр цаашаа гээд байдаг. Хүний сайхан охины гоё сайхныг нь магтаж нийлчээд өөр хүнийг давуулж хараад байх мунхаг шунаг сэтгэлтэй хүн байхын. Эмэгтэй хүний эрэгтэй хүнээс нэг ялгарах зан бол өөрт оногдсон гурилтай шөлөө огт гололгүй насыг бардаг. Аа гэтэл эр хүн бол ондоо ярьж хэлэхээсээ л гурилтай шөл байнга идэх онцгүй ээ гэж.
Эмэгтэй хүнд гар хүрэх хэлэх үг ч олдохгүй эргүү толгойтой залуус байна. Гэргийгээ ч болгож амжаагүй үерхэж яваа байж найз бүсгүйгээ хардаж хөх няц болтол нь зоддог залуусыг хэд хэд ч харлаа. Тэр хүмүүсийг яалтай ч билээ дээ болдог бол буудаад л хаячмаар мунхаг. Эх хүнээс төрөөгүй юм шиг яаж тэгж авирладаг байнаа. Нүгэл нь нүдээрээ гарах л байхдаа...


Завгүй хооронд юу өнгөрсөн байна гээч?

  • Энэ сард миний нэг харамссан зүйл юу гээч. Давкагаа дэмжиж барилдааныг нь үзэж чадаагүй. Гэхдээ хамгийн сүүлийн барилдааныг нь ёстой үзсэн шүү. Гэтэл тэр барилдааныг үзээд ойлгоогүй, эсвэл Батбаярын яриагаар барилдааныг дүгнэсэн хүмүүсийн яриа нь надад таалагдаагүй. Яагаад гэхээр орон даяар дамжиж байгаа сувгаар барилдаан тайлбарлаж байж нэг байр суурьтай байж болохгүй. Уг нь тэр барилдаан чинь Давка даваад тэнцвэргүй болохдоо хакухог түшсэн чинь Даваажаргал унасан уурандаа харин ч манай Давкаг мөрлөсөн байхгүй юу. Би ганцаараа ингэж ойлгоогүй байна лээ. Ганц нэг хүмүүс бас мэдэж л байна лээ. Гол нь орон даяар явж байгаа нэвтрүүлэгт Батбаяр ер нь тэгж сонин өөрийн үзлээ тулгаж болохгүй. Аварга бас ингэж болохгүй дүү хүн рүү.. энэ тэр гээд хэрэггүй зүйл ярьж хүмүүсийн тархийг эргүүлж байгаа байхгүй юу. Уур хүрсэн гэж.
  • Миний цэцэгнүүд аягүй том болоод цэцэглээд ёстой хөөрхөн өнгөө засчиж

Төгсөх курст юм юм л үздэг юм байна

Ойрд дипломоо бичээд их завгүй байлаа. Диплом гэдэг чинь бас тийм амар бичиж бас хамгаалдаг зүйл биш юм байна. Бас л нөгөө шударга бус зүйл илэрсэн гэх үү дээ. Уг нь үзүүлэх цаг хугацаанд нь үзүүлээд л явж байлаа гэтэл... Урьдчилсан хамгаалалтаар 0 оноо авсан, бүр найзуудаараа гэхээр бид хэдийн гэр бүл л лав итгэсэн хүн байгаагүй. Нойр хоолгүй юмаа хийж явсныг тэд л мэднэ. Бид нар гайхсан бүр шооконд орсон. Гэхдээ хүний амьдралын чухал үед ингэж хүний сэтгэлээр наадаж болохгүй. Хэн нэгний дур зоргоор 0 оноо тавьж ер нь болдог юм уу? Хүнд хэлэхэд ч хэцүү. Бусад хүүхдүүд адилхан л байсан өмнө нь үзүүлээгүй хүмүүс хүртэл урьдчилсан дээр ороод л оноо авдаг юм байна. Яагаад ингэж хандаж байгаан бүү мэд. Гэхдээ ямарч байсан бид нар багш нараас гуйж байж жинхэнэ хамгаалалтандаа орсон гэхдээ энэ өдрүүд бидэнд маш их хэцүү байсан. Их зүйлийг ч ойлгосон. Ямар ч байсан бид хэдийн үерхэл энэ бүх бартаат замыг давж туулсан. Нөхрөө зөв ол, зөв нөхөр чамайг буруу зүйл рүү хөтлөхгүй. инээсэн бүхэн найз биш уурласан бүхэн дайсан биш байдаг гэдгийг энэ бодлыг уншсан хүмүүс ойлгоосой.

Wednesday, April 16, 2008

Авилгын гурвалжин

Хэрвээ та амжилтанд хүрье гэж бодож байвал эхлээд таньд мөнгө хэрэгтэй, дараа нь танил хэрэгтэй, ааа бас долигнуур зан хэрэгтэй юм байна. Амжилтын алтан гурвалжин гэж өнөө үед өөрөөр яригдах болжээ. Ямар нэг тэмцээн уралдаан, сонгуульт ажил, за ер нь ямар ч зүйл болоход энэ гурван зүйл л хамгийн чухал болсон байна даа. Пентатоник, Гэгээн муза, Гоёл гээд л том том тэмцээн дандаа хэдэн хүний дур зоргоор ёстой нөгөө тачаалаар нь л болдог. Тэдгээр зохион байгуулдаг хүмүүс нь тэр сайхан наадмынхаа үеэр олох орлогоо юу гэж яридаг гээч Бялуу Хуваалцах. Гоё нэртэй байгаа биз хэн хэр их мөнгө өгч танил талаар хөөцөлдүүлнэ тэр хүн л бялууны хамгийн том зүсэм болох хамгийн том шагналыг авна шүү дээ. Яанаа хэзээ манай энэ балиар үйл явдал эцэс болж бүх зүйл үнэн шударгаар явагдах юм болдоо.

Monday, April 7, 2008

Сонин хүмүүсийн сонорт

Тогтохоо хэлэхдээ блог гэдэг чинь чиний тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг гэж хэлсэн. Гэтэл зарим нэг сонин хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Өөрийгөө рекламдах гэж байгаа юм уу ч гэх шиг. "Би үүгээр чиний тархийг хэмжье" гээд Lumino-ийн дуунд гардаг даа тээ... Би доллар биш ээ тиймээс хүн бүрт таалагдах ер алба үгүй дээ хөөө.

Sunday, April 6, 2008

Баяртай мэдээ

Өнөөдөр аав бид хоёрын хувьд их баяртай юм боллоо. Би хэдэн цэцэг тарьдаг юмаа тэгсэн өвөл нэг гоё ягаан цэцэг маань царай алдаад байсын. Тэгсэн аав нэг өглөө тэрний үндэсийг нь үлдээгээд тасласан байхаар би ахиад энэ чинь ургахгүй гээд аав болохоор үндэс нь байгаа юм чинь урганаа л гээд байсын. Би тэр үндэсийг нь ургаасай даа гээд услаад байсан чинь өнөө өглөө харин 4 жижиг (гэхдээ бүр аягүй жижиг л дээ) навч гараад ирчиж ингээд л аав бид 2 бөөн баяр боллоо доо. Хавар болоод цэцэг хүртэл өнгөө зас ч байгаа нь энэ байхнээ.

Saturday, April 5, 2008

Эхлэл

Шинэ юм сурна гэдэг сайхан юмаа. Би Баттогтох гэдэг багштай болоод тэгээд энэ блогийг заалгаад тэгээд л хийж сууна даа.