Showing posts with label Шинэхэн жимс. Show all posts
Showing posts with label Шинэхэн жимс. Show all posts

Monday, September 8, 2008

Мэдэж байх л хэрэгтэй юм байна.

1. Илүү бас ямар ч хэрэггүй асуулт бүү тавь. Жишээлбэл: Чи яагаад намайг нэг ч удаа гэрт маань хүргэж өгсөнгүй вэ? гэх мэт өөрийгөө доош нь хийж өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулах асуулт хэзээ ч бүү тавь.
2. Өнгөрсөн амьдрал дахь хайрын түүх, эр хүний тухай түүнд бүү ярь. Тэр чамайг урьд өмнө хэн нэгэнтэй хамт байсныг мэдэж байгаа харин одоо зөвхөн минийх гэдгийг л мэдрэхийг тэд хүсч байгаа.
3. Түүнийг ямар ч учир шалтгаангүй бас ялихгүй зүйл дээр хардаж сэжиглэх хэрэггүй. энэ нь тэдэнд өөрт нь итгэдэггүй юм шиг санагдахад хүргээд зогсохгүй зүгээр байхад хардаад байхад зүгээргүй байхад яадаг юм гэсэн бодол ч төрүүлэх аюултай. Иймээс түүнд “Зулаа чам руу нэг л жоготой хараад байсан, та хоёр ямар харьцаатай юм? Гэх мэт тэнэг асуулт тавих хэрэггүй.
4. Хэдийд ч ямар ч үед үргэлж сайхан харагд. Тэр чамаар бахархаж өөрийгөө ийм сайхан хүүхэн өвөртөлж унтдагтаа бардамнах боломж олгож бай. чамд ч гэсэн “ Хонгор минь чи ямар сайхан харагдаж байна аа” хэмээх үгийг сонсох таатай биш гэж үү?
5. Түүнийг энхрий үг магтаалд умбуул. Магтаалд дургүй эр гэж байдаггүй. гол нь түүнийг хэрэгтэй цаг мөчид оновчтой үгээр урамшуулж бай. Жишээлбэл: “Чи миний ямар тачаангуй юм бэ” эсвэл “ Чи минь хамгийн шилдэг нь. Гэх мэт энхрий дотно үгс хэрэглэхээс бүү татгалз. Цаасан малгай өмсгөж байгааг чинь мэдсэн ч гэсэн түүнийг маттахаас бүү эмээ.
6. Түүнээс өөрийн сэтгэл хөдлөл, баяр баясал хөөрлөө бүү нууцал. Магадгүй тэр өөрийгөө эмэгтэй хүнд таашаал, ханамж бэлэглэж чаддаггүй гэж голж явдаг ч юм билүү. 7. Бүгдийг өөрөө төлөвлөж бүхнийг өөрийнхөөрөө зохицуулах гэж хичээх хэрэггүй. түүнд шийдвэр гаргах боломж олгож бай. Эр хүн өөрийгөө эрх мэдэлтэй, хүчтэйг мэдрэх дуртай байдаг юм .
8. Түүний алхам тутамыг мөрдөж мөшгөх хэрэггүй. хэнд ч гэсэн өөрийгөө хулгайч шиг байнгын хараа хяналтан дор байхыг тэсвэрлэхгүй шүү дээ.
9. Түүнийг ойр дотныхон болон найз нөхдийнх нь дэргэд муулж доош нь хийж хэзээ ч болохгүй. Үүнийг ямар ч эр хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тухайн мөчид инээд наргиа болгоод өнгөрөх боловч хэзээ ч ой ухаанаасаа арчиж хаядаггүй.
10. Хэзээ ч хэдийд ч түүнийг сексдэх гэхэд нь зайлсхийж татгалзсан хариу бүү өгч бай. Сексээс татгалзана гэдэг бол эрчүүдэд өөрсдөөс нь татгалзаж буйтай агаар нэгэн зүйл байдаг.
11. Эцэг эх, хадамуудын тухай ямар нэгэн хов зөөж түүний чихэнд садан төрлийн дунд болсон хэрүүлийн тухай нэг ч үг бүү цухуйлга. Ялангуяа түүний ах дүү, эцэг эхийг нь муучилсан ганц ч үг цухуйлгаж болохгүй. Эр хүн хажууд байгаа эмэгтэйгээс илүү эцэг эхээ нэгдүгээрт тавьдаг гэдгийг хэзээ ч бүү март. Харин чи түүний хувьд цорын ганц чухал хүн нь болох гэж эцэг эхийг нь газар дор ортол нь муулах ямар ч шаардлагагүй. тэр чамайг биш хэзээд төрсөн гэр бүлээ сонгох болно.
12. Түүнтэй яриа үүсгэж ам нээх бүрдээ надад тийм юм байхгүй, би тийм юм хүсч байна гэж яг л эцгээсээ юм нэхэж байгаа жаахан охин шиг аашлах хэрэггүй. харин үүний оронд өөрийн санааг цухуйлгаж хэдийд энэ тухай хэлбэл үр дүнтэй болохыг бод. Цагаа олсон юм бүхэн ашиг авчирч тохиромжтой үед хэлсэн ганц үг ч эзэндээ хожил авчирдаг юм шүү.

Бидэнд хэрэгтэй бүсгүйчүүд ээ!

Нойтон хамуу шиг байсны хэрэггүй:
- Хайртай хүн рүүгээ ойр, ойрхон бүү утасдаарай. Хэрэв тэр таньруу ярьвал утасдахыг нь хүлээж байснаа бүү яаран илэрхийл. Эрчүүд ихэвчлэн биеэ тоосон, эмэгтэйчүүдээс өөрийгөө дээгүүр тавьдаг зантай гэдгийг анхаараарай. Түүнд гайхамшигтай, сонирхолтой бүсгүй гэдгээ харуулах боломжийг өөртөө гаргахыг хичээгээрэй.
Эрчүүдийн өмнөөс цагийн хуваарь бүү гарга:
- Ямар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.
Янаг амрагийн нууцаа дэлгэхгүйг хичээ:
- Эр хүнтэй дотно байсан урьдын явдлаа хэнд ч тэр дундаа найз бүсгүйдээ ч хэрхэвч ярьж болохгүй. Ер нь эр хүний бэлгийн амьдралын нууцыг өөртөө хадгалж сур. Ямар ч эр өөрийн бэлгийн чадавхиар гайхуулах дуртай байдгийг санахад илүүдэхгүй. Та хоёрын хооронд бий болсон сексийн асуудлаа зохицуулах хэрэг гарвал эмчид хандаарай.
Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.
Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог:
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.
Хамгийн гол нь санаагаар бүү уна: Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. "Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш" гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.

Sunday, April 20, 2008

style


Бүсгүйчүүд ээ! Дулаан цаг ирж байна. Шинэхэн хувцас сонгох гэж байгаа бол үүнийг сонсоход илүүдэхгүй. Dior -ийн 2008 оны гутлын чиг хандлага нь индүүн ултай буюу фальтформ стилийн болж байна. Миний хувьд энэ индүүн ул нь явахад их эвтэйхэн, үзэмжийн хувьд цэмцгэр харагддаг.

Wednesday, April 16, 2008

Марк


Монгол шуудан компани Давкагийн марк гарч байгаа гэнэ. 3төрлийн Дагвадоржийн зурагтай 2100 төгрөгний үнэтэй гэнэ дээ. Энэ маркийг олж авъяа байз. Дагвадорж миний хамгийн хайртай сумочин. Өнгөрсөн сарын башёд маш сайн байсан. Сэтгэлийн их тэнхээтэй нь л түрүүлсэн дээ. Эргэн тойрны хүмүүс бүгд хакухог даваасай гэдийн гэхдээ би бол хэзээд Давкагийнхаа талд л байдаг. Давкаг түрүүлчихээр нээх сайхан болчдын.Ямарч байсан ёс зудгаа боддог, өөрийн чадлаар амжилтанд хүрч чадсан хүн дээ. Монголд уралдаан тэмцээн сумогийн дүрэм шиг үйлчилдэг бол ч...

Thursday, April 10, 2008

Сарнай сайхнаас гадна ач тустай юмаа


Сарнай цэцгийн гоёмсог цомирлог зөвхөн нүд баясгах төдийгүй эрүүл мэнд гоо сайханд нөлөөлөх ашигтай бодисууд агуулдаг гэнэ.

1. Нүүрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг .

Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шүү. Аяганд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла . Хөрмөгц нь шүүж аваад ханданд хөвөн , эсвэл марль хийж шингээгээд нүүрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай . Иим жинг өдөр алгасаж тавибал үрэвслийг арилгаж , царианы өнгийг сайжруулдаг.

2. Нүд улайж үрэвсэх
Хурц гэрэлтүүлэг , компьютэр ,шороо тоос хүчтэй салхи ,ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нүд улайх ,нулимс гоожих нь бий .Энэ тохиолдолд сарнай цэцгийг хандалж, бүлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай.

3. Үс хатгах. Шампуниас үл хамааран үс хатгах нь бий.
Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зөвлөе.100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бүхнийг зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгаад шүүж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг түргэн арилна

4. Толгой өвдөхөд
Толгой хүчтэй янгинаж өвдвөл эм бэлдмэл уухыг яаралгүй доорх жорыг хэрэглээд үзээрэй . Хүйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар , эсвэл гаа хийнэ . Уусмалд хоёр алчуур норгоод дух , дагзандаа 10 минут тавиариа .

5. Сэтгэл санааг өөдрөг болгох .
Гадаа дотоод ч “бүрхэг өдрүүд цөөнгүй тохиолддог . Иим үед сарнай цэцгийн тосыг хүзүү ,бугуйндаа түрхвэл та үнэрт нь дороо сэргээд явчихна.

Sunday, April 6, 2008

Аймшигтай

Өчигдөр 2 найзтайгаа гадуур хонхны баяраар орох ресторан үзээд явж байхад төв номын сангийн явган хүний гарцан дээр нэг хүүхэд машинд дайруулаад хэд хэд бөмбөрсөн. Анх тийм зүйл яг хажуугаас нь харж байгаа болохоор аймаар санагдсан. Тэр хүүхэд шоконд орцон шууд босоод яваад байсан ойрд хавьд нь байсан хүмүүс бас бид 3 хүүе эмнэлэг рүү яв яаж зүгээр байхын гэж байж дайрсан машинд суулгасан. Өөрөө зүгээр гээд л байна лээ тийм аймар бөмбөг шиг бөмбөрсөн байж яаж зүгээр байхав дээ өнөөдөр биш юм аа гэхэд дараа нь зүггүй л байж таарна байх даа.