Sunday, April 6, 2008

5С-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ ?

Сеири (сайн зохион 6айгуулах)
Сеири гэдэг нь хэрэгцээгvй бvхнийг зайлуулух гэсэн vг.
Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар ажиглан хар. Ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж тань. Илүү бүхнийг зайлуул. Ажилд хэрэг болохгүй юм бүхнийг ойр орчиндоо бүү байлга .
Алхам-2. Та бүхэн хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.
Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга. Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол ер нь хэрэггүй гэсэн үг. Хэрэгтэй хэрэггүйг энэ удаа шийдэж бас чадаагүй бол хугацаагаа сунгаж болох юм.
Тайлбар:
1/ энэ шатанд шургуулга, сав, хайрцаг бүрт байгаа , бүхнийг үзэх хэрэгтэй.
2/ хэрэггүй бүхнийг үгүй хийхдээ
а/ компаниас гаргаж бусдад зарах
б/ бусад хэлтэс, тасагт шилжүүлэх
в/ хаях
г/ компанийн эд хөрөнгийг үгүй хийхдээ мэдэх хүнд нь мэдэгдвэл зохино.
д/ илүү эд зүйлсийг үгүй хийхдээ холбогдох хүмүүст нь бас мэдэгдэх нь зүйтэй.
е/ ажлын байранд хэрэгцээгүй зүйлийг олж илрүүлэхийн тулд бүх нүх сүвийг шалга.

Харин ямар нэг хэрэгцээтэи зүйл олж илрүүлвээс тэр танд их урам оруулна.

No comments: