Sunday, April 6, 2008

Шицуке гэж юу вэ?

Шицуке нь бусад 4С-ийг бодвол хялбар бус ойлголт болно. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавьбал юуны урьд эхний 4С-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдэ 5С-ийн гол агуулга нь хүн бүрт 4С-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшvvлэхад оршиог. Бүтээмжийг урт хугацааны туршид дээшлүүлэх үүднээс авч үзвэл Шицуке нь 5С-ийн хамгийн чухал зорилт болно. Хэрэв Шицуке-д хvрээгүй бол 5С удаан амьдрахгүй.
Шицуке-г англиар орчуулсныг монгол болговол"еөрийн сахилга бат" гэсэн үг юм, Ханз үегээр Шицуке-г Щ- гэж бичнэ . Эхний ханз Щ( нь бие буюу өөрөе гэсэн үг.
Дараагийн ханз нь цэвэр, аятайхан буюу сайхан гэсэн үг. Энэ хоёрыг нийлүүлээд {бие өөрөө) + {цзвзр аятайхан сайхан) гэсэн шинэ үг болжээ. Эндээс Шицуке нь "өөрөө єөрийгөө аятайхан болго", "юмыг өөрөө илүү хий" гэсэн утгатай үг болно.
Компанийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлага, үйл ажилтай болвол компани их бүтээмжтэй байж чадна. 5С нь зөвхөн цэвэр цэмцгэр байхын нэр төдий бус, харин хувь хүмүүсийн сайн сайхан чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.

No comments: