Юм гэдэг сонин юм аа. Нийгэм хөгжихийн хирээр сайн муу олон зүйл бий болж хүмүүсийн сэтгэхүй ч тэрийгээ дагаад өөрчлөгддөг. Гэхдээ өөрчилж болмооргүй тэр хэвээр нь байлгахаар зүйлүүд уг нь байх юм аа. Өчигдөр хамаатны дүү ирж хонолоо л доо, жоохон хүүхэд болохоор хүүхэлдэйн кино үзээд л сууж байлаа. Хажуу өрөөнөөс сонссон чинь янхан хүүхэн, хөөе залуусаа come on гэх дуу гарахаар нь өө за Чимка гуай том хүний кино үзээд айн маам паапад чинь хэлнээ гээд орилоод орж ирсэн чинь хүүхэлдэйн кино байхын тэгээд юу? гээд үзсэн чинь хүүхэлдэйн кино л болохоос яг насанд хүрэгчдийн кино шиг үйл явдал гарч байна. Янз бүрийн хараал хэлээд, үнсэлдээд шал
дан оонз!!! гарч ч байх шиг. Заа тэр гадаадынхан тийм ёс суртахуунгүй юм хийдэг л юм байгаа биз манайхан бас тэрийг нь орчуулж гаргадаг нь ч юу вэ дээ?Хаа байнаа тэр садар самуунтай тэмцэх энээ тэр нь ... Миний багад лав Ну погади, ер нь оросын хүүхэлдэйн киногоор л хүмүүжсэн, юун тэр том хүний кино энэ тэрийг мэдэхгүй л өссөн дөө. Одоо ч тэгээд өөр болж дээ. Би уг нь хүүхэлдэйн кино ер нь кинонд дуртай л даа гэхдээ хүүхдийн кино бол хүүхдэд сургамжтай, хөгжилтэй, өнгөлөг за тэгээд мэргэжлийнхэнд өөр олон шалгуур байдаг байж таарна харин миний хувьд бол хүүхдэд зориулсан тэдэнд хэрэгтэй тийм л кино байгаасай гэж боддог.
Ер нь манайхан гадаад гадаад л гээд байдаг тэндээс хэрэгтэй соёлыг нь дагаж дуурайж болдоггүй юм байх даа дандаа болох бүтэхгүй юмыг нь дуурайгаад, одоо тэгээд хар багаасаа тийм хүүхэлдэйн кино үзэж хүмүүжиж байгаа хүүхдүүд яана даа бүү мэд...

Ер нь манайхан гадаад гадаад л гээд байдаг тэндээс хэрэгтэй соёлыг нь дагаж дуурайж болдоггүй юм байх даа дандаа болох бүтэхгүй юмыг нь дуурайгаад, одоо тэгээд хар багаасаа тийм хүүхэлдэйн кино үзэж хүмүүжиж байгаа хүүхдүүд яана даа бүү мэд...
2 comments:
Sain uu. Ene odriin mend hurgie. Anh ehlej baisnaa boduul mash saihan bichlegtei saihan blogtoi boljee. Tiimee tsag tsagaaraa baidgui tsahildag hohooroo baidgui gj unen ug shuu. Za tsaashdiin ajil uil, amidrald chin saihan buhniig husie.
Үүхдүүд том болоод туулаа эсгүүл чоно агнахгүү нь тодорхой. Харин юу яаж л таараа. Тиймээс юу яах тухай багаас нь сургах нь туйлийн зөв.
Post a Comment